Арлын Японд ид хаваа гайхуулан буй Хакухо М.Даваажаргалын хүүг сумоч болохгүй гэж Японы алдартай үзмэрч хэлсэн хэмээн шуугих болов. Учир нь Хакухо нэгэнтээ “Би зодог тайлахаараа Гинза дүүрэгт сумогийн дэвжээ байгуулж, хүүгээ сумоч болгоно” хэмээн хэлсэнтэй холбоотойгоорүзмэрчийн үгийг япончууд тун эмзэг хүлээн авсан гэнэ. Учир нь тэд Хакухо аваргаас аварга төрнө хэмээн найдаж байжээ.
Тэгвэл монголчууд М.Даваажаргалын хүүг бөх, тэр дундаа аав шигээ чадвартай, өндөр цолтой, аварга болно гэдэгт төдийлөн итгэхгүй байгаа гэнэ. Учир нь Арлын Японд ид хаваа гайхуулсан Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж, Н.Цэвэгням, Д.Батбаяр, тэдний араас араас хүч түрэн гарч ирж байгаа залуу сумочид бүгд монгол хүмүүс. Тэдний эрэмгий хурц барилдаан, дайчин чанар нь монгол цустай холбоотой гэдгийг монголчууд бүгд хэлдэг.
Тиймээс л тэднийг бөхийн удмаа бүү таслаасай, аваргын хүү аварга болоосой гэсэндээ монгол бүсгүйтэй гэр бүл болоосой хэмээн хүсдэг гэнэ. Тэгэхээр Хакухо япончуудын итгэлийг хөсөрдүүлээгүй, энэ бол зүгээр л генийн асуудал гэдгийг япончууд ойлгох болов уу.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө