Эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн мөнгийг хувьдаа завшсан, хээл хахууль авсан хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Улсын дээд шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлж, одоо үргэлжилж байна. Хуралд шүүгдэгчид оролцоогүй бөгөөд Н.Энхбаярын өмгөөлөгчөөр С.Нарангэрэл, Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл болон бусад шүүгдэгчдийн өмгөөлөгчид, шүүх бүрэлдэхүүн оролцож байна. Энэ үеэр Улсын дээд шүүхийн гадаа Ерөнхийлөгч асан Энхбаярыг дэмжигч иргэд эсэргүүцэл илэрхийлэн тэмцэж байна.
Н.Энхбаяр нарын гомдлыг өнгөрсөн сарын 30-нд хэлэлцэх байсан ч өмгөөлөгчдөд хуралдааны товыг урьдчилан мэдэгдээгүй гэх үндэслэлээр долоо хоногоор хойшилсон юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө