“MGL-1” КИКБОКС, ФАЙТИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХАЛЗ ТУЛААН БОЛНО



Терроризмын эсрэг Монголын холбооны 10 жилийн нэрэмжит
“MGL-1” КИКБОКС, ФАЙТИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХАЛЗ ТУЛААН

САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо
Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо нь Монголын тулааны урлаг холбоодын шилдэг тамирчдын дундаас шилдгийн шилдгийг шалгаруулах зорилгоор тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчдын ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, тулааны урлагийг хүүхэд залуучуудад сурталчилж хичээллэх нөхцлөөр хангах, Олон улсын нэр хүнд бүхий тэмцээнд тамирчдыг оролцуулах, Монгол улсын нэр хүндийг дэлхийн тулааны урлагийн спортын дунд өндөрт өргөх , бусад тулааны урлаг  холбоодтой хамтран нягт уялдаатай ажиллах зэрэг болно. 
ХААНА: АСА Цирк   /тасалбарыг АСА циркийн кассаар болон 1950 үнэгүй хүргэнэ/
ХЭЗЭЭ: 2012.12.09-ны Ням гарагт 19:00 цагаас
ОРОЛЦОХ ТАМИРЧИД:
“MGL-1” Fighting Холимог тулааны Монголын аваргын 84 кг жингийн  төлөө 
Б.Бүрэнзориг 
“Вагнер Ази” ХХК-ий тамирчин.   “Сонсогчийн Алдар” тэмцээний Хошой аварга, Санда боксын Хошой аварга, Кик бокс Мутай боксын улсын аварга,” Монгол Зо” нээлттэй тэмцээний  аваргын бүс, “Армийский бой” гардан    тулааны  Азийн цомын аварга, ОХУлсын  “Армийский бой” гардан тулааны  аварга. 
Б.Тэмүүжин 
“Вагнер Ази” ХХК-ий тамирчин, Монголын Үндэсний Их сургуулийн оюутан. Жүдо Самбо бөхийн УАШТ алт, мөнгө медальтай, спортын мастер.  
 “MGL-1” Fighting Холимог тулааны Монголын аваргын 57 кг жингийн төлөө
А.Ууганбаяр
 “Шандас дожо”-ны тамирчин.2010 оны “Сонсогчийн Алдар” гардан тулааны тэмцээнд мөнгө, 2010, 2011 оны Кикбоксын УАШТ хошой мөнгө, 2012 оны “Монголын Бүх Ард Түмний спортын наадам” кикбоксын төрлөөр 52кг мөнгөн медаль  
Р.Отгонтулга 
“Шандас Дожо”-ны тамирчин.  2011 оны кик боксын УАШТ хүрэл медаль, 2012 оны “Монголын Бүх Ард Түмний спортын наадам” кикбоксын төрлөөр 57 кг хүрэл, Ушу, Санда боксын 2012 оны 56 кг Улсын аварга. 
 “MGL-1” Кик боксын  Монголын аваргын 65 кг жингийн  төлөө
Э.Буянбат. 
“Монгол газар” компаний “Бүгэнжюкү дожо”-ны тамирчин.”Зүүн Азийн спортын 4 –р наадам”-д Санда боксын хүрэл, Япон улсын кикбоксын “К-2” тэмцээний 3 байр, хүрэл, Монголд зохиогдсон “М-1 гран при” тэмцээний 65 кг аварга,” Эзэнт гүрэн 2008” халз тулааны ялагч, 2011 оны “Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо”-ны “MGL-1” тэмцээний мэргэжлийн кик боксын 60 кг-ийн 2 дугаар байрны шагналт. 
Д.Түвшинбаяр 
Мэргэжлийн Кик боксын “Заг” холбоо Ширэн Бээлий клубын  тамирчин. 2006 оны Олон улсын таеквондогийн УАШ тэмцээний мөнгө, 2007 оны Олон улсын таеквондогийн УАШ тэмцээний хүрэл, 2007 оны  “МОНГОЛ-ЗО” УАШТ-ий  65кг-ийн мөнгө, Японы мэргэжлийн кикбоксын “ МА “ холбооны мэргэжлийн тулаануудад 15 тоглож, 12 ялж, 8 КО, 3 ялагдаж, 1тэнцсэн. 

 “MGL-1” Fighting Холимог тулааны Монголын аваргын 93 кг жингийн  төлөө
Б.Цогтбаяр
“Вагнер Ази” ХХК-ий  тамирчин. 2006 оны” Мix Fighting” халз тулааны ялагч, 2009 оны МҮБХУ-ийн УАШТ 90 кг хүрэл, “Микс Файтинг” халз тулааны ялагч, 2009 оны “ Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо”-ны   “MGL-1” тэмцээний  Киокушинкай каратегийн халз тулааны ялагч, 2010 оны “ Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо”-ны “MGL-1 Fighting”-iin  тэмцээний 83 кг жингийн 2 байрны шагналт
Т.Ганбаяр 
Хос Харцага ххк “Шандас Дожо”-ны тамирчин. 2012 оны Монголын Бүх Ард Түмний Спартикадын бокс 93кг хүрэл  медаль. 
 “MGL-1” Fighting Холимог тулааны Монголын аваргын 71кг жингийн  төлөө
Х.Амартүвшин 
”Ширэн бээлий” клуб,”Вагнер Ази” ХХК-ий тамирчин. 2007 оны жудо бөхийн Улсын аваргын мөнгө, 2011 оны “Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо”-ны   “MGL-1” БНХАУ тамирчидтай хийсэн халз тулааны ялагч.
Г.Батчулуун 
“ҮБХУХолбоо”-ны тамирчин. МУ спортын Мастер, “Монгол-Зо”  Урлагийн Мандах цол, хар бүстэй. 2009 он ҮБХУрлагийн “Монгол-Зо” Идэрчүүдийн Улсын аварга, 2011 ҮБХУХолбооны  УАШТ хүрэл, 2011 Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн Аваргын Бүс олгох  Нээлттэй Тэмцээнд  хүрэл, 2012 оны Кикбоксын Бүх ард түмний Их Наадмын мөнгөн медаль. Стандарт групп ххк тамирчин. 
 “MGL-1” Кик боксын  Монголын аваргын 60 кг жингийн  төлөө
Г.Мөнх-Од 
Мэргэжлийн Кик боксын “Заг” холбоо Ширэн бээлий клубын  тамирчин. 2007 “МОНГОЛ-ЗО” УАШТ 65 кг хүрэл, 2007  Кикбоксын УАШ тэмцээний хүрэл, 2010 “ МОНГОЛ-ЗО” УАШТ 65 кг мөнгө,  2011 “MGL-1” 60кг аварга, 2011  Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн Аваргын Бүс олгох  Нээлттэй Тэмцээний  аваргын бүс, “Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо”-ны “MGL-1” тэмцээний мэргэжлийн кик боксын 60 кг аварга, Японы “МА” холбооны 59 кг жинд 3 номер, Японы мэргэжилд 9 тоглож, 8 ялж, 1ялагдсан,3 КО.
У.Үүрийнцолмон 
МҮБХУХолбооны “Монгол нударга” сургуулийн тамирчин. МУ спортын Мастер, “Монгол-Зо”  Урлагийн Мандах цол, хар бүстэй.  2010 оны “Сонсогчийн Алдар” тэмцээний хүрэл, “Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо”-ны КО буюу Хүнд цохилтын шагналтай, 2010  Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн Аваргын Бүс олгох  Нээлттэй Тэмцээнд   аваргын бүс, ҮБХУХолбооны 2011 оны аварга. 
“MGL-1” Fighting Холимого тулааны Монголын аваргын 61кг жингийн  төлөө
Б. Дамланпүрэв 
Самбо жудо бөхийн улсын аварга. Байлдааны самбо бөхийн Дэлхийн хошой аварга. Байлдааны самбо бөхийн Азийн хошой аварга.Монголын Тулааны Шилдэг Тамирчидын  холбооны  MGL-1 Fightingiin  63 кг аварга. ЭСДЭ компани Хүч Спорт хороо Ширэн бээлий клубын тамирчин.
О.Пүрэв 
“Шандас Дожо”-ны тамирчин.  Боксын УАШТ-ий хүрэл, “Боксын Залуучуудын Аварга”-н хүрэл, 2008  Үндэсний Бие Хамгаалах “ Монгол-Зо” Урлагийн Аваргын Бүс олгох  Нээлттэй Тэмцээнд   хөнгөн жингийн аваргын бүсний эзэн.  “Бүгэнжюкү” дожоны нээлттэй тэмцээний аварга.

Лавлах утас: 99990730 /Ө.Гантөмөр/
                       88117800 /Б.Баярбямба/

www.MG-1.com