Гадаадад амьдарч байгаа Монголчуудаа юу байцгаана даа ? Монголынхоо талаар хэр мэдээлэлтэй байна ? Нөгөө л нэг хэдэн хов жив, улс төрөөр дүүрсэн веб хуудсаа эргүүлэнгээ түүгээрээ Монголынхоо амьдралыг төсөөлөн, youtube дээр ганц нэг хошин шогийн бичлэг үзэж сууна уу ? Би тэгүүл та нарт гоё юм ярьж өгий.
Ойрд юу болсийн бүү мэд бараг өдөр болгон л цас ороод байгаа, яг одоо ч гэсэн гадаа цас орсоор л байна. Гэхдээ зүгээр нэг цас биш хөвсийсан, ширхэг ширхэгээр хаялсан тийм цас … Эхлээд хэдүүлээ юу ярих уу ? Амьдрал ярих уу ? Гэхдээ байнашдээ тээ, Монголын амьдрал гэж ярих бараг боломжгүй болсөөн, тэнгэр газар шиг ялгаатай янз бүрийн амьдралууд эх оронд чинь байна, та Монголдоо ирээд чухам алинд нь хамрагдахыг ёстой тэнгэр л мэддэг байх. Би лав ирээд л мэрзгэр лүү нь орж орхисон, 600 гаруй мянган төгрөгний цалингаа аягүй сардаа 2 хувааж энтэр авна, ер нь бол тэгээд цалингийн картнаас нь гаргалгүй энд тэнд зурдаг өвчтэй болсон, тэгэнгүүт нэг л өдөр аль нэг газрынх зөөгч эсвэл худалдагч “Ах аа дансны чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэнэ ээ” гээд л миний бүх амьдралыг тодорхойлоод хаячихна, тэр машин л тэрэнтэй тэгэж яриад байх шиг байгаан, “Гэнэ ээ ”нь ч юу вэ дээ, хүн ядарч явахад ёжолж хүртэл үздэг дэггүй хогнууд. Ёстой аав ээжийн буянаар байр, хоолны мөнгө гэж гаргахгүй байгаа тулдаа л мэрзгэр ч гэсэн ханатай, санаа зовох зүйл багатай тууж явах шиг байна. Тэгвэл эхнэр хүүхэдтэй, бөөн лизинг давхар авчихсан тэгсэн мөртлөө надтайгаа адилхан бүр надаасаа муу цалинтай хэдэн мянган залуучууд бас мэрзийгээд л өдөр хоногоо тооцоолон хэмжсээр бор хоногийг өнгөрөөж явна. Энийг Монголд уул нь дундаж амьдрал гээд байгаан, тэгвэл дундаас доогуурхи нь юу байж болох вэ ? Та харвал ээ чаавас л гэх байх, ажилгүй, мөнгөгүй, хоолгүй, өлсгөлөн түүнийгээ мартах гэж хамгийн хямдхан архиар ходоодоо хорлон, өөрийгөө баллах амьдрал, утаан дундаас нэгнийгээ ч олж харахад хэцүүхэн бараан гудамжнууд … Арай жаахан дөмөг нь хичнээн зүдэрсэн ч залхуурч суулгүй энд тэнд хар бор ажил хийн амьдралын төлөө зүтгэцгээнэ. Сүрхий гадаад яваад ирсэн нөхдүүд энд тэндхийн үйлчилгээний соёлын муухайг гайхан өөрсдийгөө яаая гэж байгаа хэдэн жаахан охидуудыг үхтэл нь загнан томорхоно “Америкт бол байнашдээ тээ … хэлэх ч үг алга … бла бла”, тэгсэн нөгөө зөөгч нар нь бүгд захын гэр хорооллын сардаа 200-300 мянган төгрөг авдаг, хэзээ ч хэнээр ч тэр үйлчилгээний соёл гээчийг нь заалгаж үзээгүй, хөдөөнөөс ирсэн жаахан хүүхдүүд, үнэхээр инээд нь хүрэхгүй л бол инээж чаддаггүй, бусдын өмнө бөхөлзөж тонголзож үзээгүй, хэнэггүй байрын шудрага Монгол зангаа тавиагүй … Ер нь ихэнхи дунд зиндааны үйлчилгээний газрын соёл хэвээрээ дээ, өөрсдөөс нь нэг юм гуйгаад ороод ирсэн юм шиг л тэрүүгээр өөрөө өөртөө хөөрхөн үйлчилж байгаад л, бас хөөрхөн загнуулж аваад л гардаг ёстой гоё, үнэтэй газрууд нь бол тэгэхгүй шаал өөр болсон, ер нь л хаанаа ч нээх дутаад байхгүй дээ. Тийшээ ихэнхдээ баячуул ордог, бид нар ч гэсэн ордог л доо, гэхдээ өдөр болгон оруул тэгээд л мэрзийгээд явчихна. Баячууд нь бол үнэхээр баян юм шиг байна лээ, барах ихэнхи нь Улаанбаатар утаатай гээд наагуур чинь л тууж яваа байх. Би цөөхөн хэдэн баячуудыг нь бол үнэхээр үнэлдэгиймөө, юм үзцэн даруухан ах эгч нар байдаг юм. Харин нөгөө олигтойхон мөнгө ч барьж үзээгүй явж байгаад мөнгөтэй тогоо руу хальтихаад уначихсан, тэндээсээ гарч ирэхдээ энд тэндээ жаахан юм наагаад гараад ирсэн гарууд л энд жаахан асуудал тарьж байх шиг байна. Заримдаа чааваас хэдэн саяар авсан юмныхаа учрыг ч ойлгохгүй, нэрийг нь ч зөв дуудаж чадахгүй, нэг “БААРБААРИЙ АВЛАА” гээд л буруу зөрүү ярин бусдын онигоо болж яваа харагддаг юм. Учир зүггүй цацаж, томорхсон тэр нөхдүүд бүх хүрээнийхнийхээ нэр хүндийг бусдынх нь хувьд унагаад хаячихсан, гар утас, машин, дугаар гээд л тэнэг тэнэг стандарт, жишиг тогтоочихсон, тэрийг нь нөгөөдүүл нь дагахаас аргагүй болчихсон … Гэхдээ Монголд ирвэл нэг алтан дүрэм байгаа, хэзээ ч битгий энэ бүхэнд бухимдаж стресст, зүгээр л зөв гэж бодсон зүйлээ хийгээд л явж байх хэрэгтэй. Гадаадаас мундаг зүйл сураад ирцэн бол “Энэ нь ийм тэр нь тийм байна” гэж голж шилэлгүй эхлээд өөрөө хийж хэрэгжүүлж үлгэр жишээ болох хэрэгтэй, таньтай таньгүй муулдаг хүмүүс нь тусгай цалин аваад ажил хийдэг юм, тэгэж бусдын ажлын булааж юүхэв, тоглоогүй шүү
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ