Өнөөдөр ажилдаа ирэхээр явах замдаа таксинд ээжтэйгээ цэцэрлэг рүүгээ явах нэгэн бяцхан охинтой таарсан юм. Тэгэхдээ энэ жаахан охин Ганнам стайл дууг дахин, дахин тавиулж, даган дуулж байсан юм. Энэхүү дуунаас залхасан би эхлээд төвөгшөөж байснаа сүүлдээ харин ч сонсох сэдэл төрж байсан нь хачирхалтай. Энгийн мөртлөө содон энэ дуу дэлхий даяар маш хурдан тархаж, хүн бүхний мэдэх дуу болсон нь яг л халдварт өвчин шиг...
Өмнөд Солонгосын дуучин Psy-ийн дуу хөгжим сонирхогчдыг байлдан дагуулсан “Gangnam Style” дуу Youtube-ийн бүх цаг үеийн хамгийн олон үзэгч үзсэн видеогоор шалгарсныг олон улсын эх сурвалжууд онцолжээ. “Gangnam Style”-ийг өнгөрсөн долдугаар сараас хойш Youtube-ээр нийт 808 сая үзэгч үзсэн байна.
Дуучин Psy-ийн энэхүү дууны үзэгчдийг хамгийн ихээр татдаг зүйл нь түүний хөгжилтэй бүжиг юм. “Gangnam Style” өдгөө Филиппиний шоронгийн хоригдлуудаас эхлээд Хятадын нэрт жүжигчин Ай Вейвей, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун гэх мэт нас, хүйс, ажил мэргэжлийн онцлог хамаарахгүй олон мянган шүтэн бишрэгчтэй болжээ.
Сануулахад, “Gangnam Style” саяхан 28 орны шилдгүүд оролцдог “MTV Europe Music Awards”-ын “Шилдэг видео”-гоор шалгарсан байгаа. “Gangnam Style”-ээс өмнө 2010 онд залуу дуучин Жастин Бибер “YouTube”-ийн дээд амжилт тогтоож байсан юм. “Gangnam Style” өнгөрсөн есдүгээр сард Youtube сайт дахь хамгийн олон “Like” авсан буюу нийт 2,141,758 хэрэглэгчийн дуртай дуу болж, Гиннесийн рекорд амжилтыг тогтоогоод байсан юм.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна