“Монгол охин K-Pop ертөнцөд хөл тавьж, охидын шинэ хамтлагийн гишүүн болсон гэх мэдээ чих дэлсэх болсоор удаж байна. Тодруулбал, БНСУ-д томоохонд тооцогдох “BIG STAR ENTERTAINMENT” продакшны “бүтээл” “BBde Girl” хэмээх охидын хамтлагт Лхамжав /Lee Lyulin/ гэх монгол охин дуулж байгаа билээ.
Монголд төрж өссөн Lee Lyulin охины тухай Өмнөд Солонгосын сайтад “Lyulin-ий ээж нь 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогоочоор ажиллаж байсан. Бага эгч нь загвар өмсөгч, том эгч нь Монголын волейболын шигшээ багийн тамирчин, нагац ах нь Монголын хошин урлагийн алдартай жүжигчин” хэмээн бичсэн байдаг. Энэхүү жүжигчин эгчийг нь манайхан Маск продакшны жүжигчин Гэрэлцэцэг хэмээн цуурах болсон. Гэвч энэ нь баттай мэдээ бус бөгөөд ташаа мэдээлэл болох өндөр магадлалтай юм байна. Учир нь энэ талаар өөрөө албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа аж.
Lee lyulin нь охид дундаасаа өөр, өвөрмөц царайгаараа ихэд ялгардаг нэгэн. Тухайлбал шанаа өргө, дух өргөн гээд Монгол төрхийг илт харуулдаг тул Солонгосчууд түүнийг Монгол гүнж хэмээн нэрийддэг аж. Одоогоор тус хамтлаг нь тун удахгүй шинэ уран бүтээл нь гарах гэж байгаа тухайгаа нүүр хуудаснаа мэдэгджээ. Мөн олон шинэ зурагаа нэмсэн байсныг та бүхэнд толилуулъя.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна