Японы мэргэжлийн тулааны урлагийн их мастер Антонио Иноки мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг халз тулаанд дуудсан гэнэ. Тэрбээр ийнхүү түүнийг хоёр дах удаагаа тулаанд дуудаж байгаа бөгөөд өмнө нь тэрбээр гурван сая ам.доллар амлаж байсан удаатай.
Харин энэ удаад хэлэхдээ “их хэмжээний мөнгө амлахгүй ээ. Хэрэв миний урилгыг хүлээж авч тулаанд оролцвол мэдээж хэрэг үзэгчдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй" хэмээн ярьсан байна.
Японы мэргэжлийн тулаанчид шинэ оны өмнөхөн өнгөрөгч оныхоо хамгийн том тулааныг хийдэг аж. Тиймдээ ч энэ сарын дундуур Өвөр Монголд тулааны тэмцээн зохион байгуулан шилдэг тулаанчдыг Японд урих бодолтой байгаагаа хэлсэн байна.
Антонио Инокигийн хувьд өдгөө 69 настай тулаанч бөгөөд тулааны урлагаар 1950 оноос хойш хичээллэж байгаа аж. Тэрбээр 1978 онд алдарт Мухаммед Алитай халз тулалдаж байсан ба түүнийг Японы мэргэжлийн тулааны урлагийн загалмайлсан эцэг гэдэг юм байна. Харин манай их аварга халз тулааны дуудлагыг хүлээн авах уу эсвэл татгалзах уу...
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй