“Хоймор сайхан нутагтаа” , “Амьдрал хайраар гоёдог”, “Харамлаж л явдагаа ээжийгээ” зэрэг дуунуудаараа олны танил болох замаа амжилттай нээгээд буй залуу дуучин Я.Гэрэлчулуун “Монголоо санасан сэтгэл” шинэ дуундаа клип хийлгэжээ. Зохиолын дууны манерийг поп стильтэй хослуулан дуулдаг залуу дуучин Я.Гэрэлчулууныг “Чингис Хаан” хамтлагын ахлагч Жаргалсайхан, зохиолын дууны Хан хүү Самандын Жавхлан нар нэлээдгүй дэмждэг гэнэ. Магадгүй зохиолын маягтай поп дуу дуулдаг нь рок попын хашир анжгай, зохиолын дууны ханхүүгийн нандин зөвлөгөө байж болох юм. Ямартай ч “Монголоо санасан сэтгэл” хэмээх нэгэн сайхан шинэ дуугаа ажил амьдрал, эрдэм номын мөр хөөн гадаадад амьдарч байгаа нийт монголчууддаа зориулан бүтээсэн нь олны таашаалыг хүлээгээд зогсохгүй мэргэжлийнхэн дундаа ч түүний нэр хүндийг өргөөд авсан гэнэ.
Дашрамд хэлэхэд түүний шинэхэн клипэнд МУ-ын Гавъяат жүжигчин Мэндбаяр, залуу жүжигчин Ялалт нар тоглосон юм байна. Манай сайтын зүгээс та бүхэндээ залуу дуучин Я.Гэрэлчулууны “Монголоо санасан сэтгэл” дууг шинэхэн клипийн хамт хүргэж байна.
Эх сурвалж www.shuurhai.mn
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө