Дэлхийд алдартай Америкийн тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани Холливудын алтан үеийн билгэ тэмдэг гэгддэг жүжигчин Элизабет Тейлорыг дүрсэлсэн барби үйлдвэрлэсэн байна. Энэхүү барбиг цагаан алтаар чимэглэсэн, цагаан өнгийн даашинзтайгаар урлаж, нэрт жүжигчний дур булаам гүн цэнхэр нүд, инээмсэглэсэн төрхтэйгээр бүтээжээ.
Охидын хамгийн хайртай тоглоомуудын нэг барбиг сүүлийн үед тус компани охидын шүтээн болсон хамтлаг дуучдын дүр төрхөөр үйлдвэрлэх нь түгээмэл болсон. Жишээ нь, Кети Пэрри, Ники Минаж, Жанет Жексон нарын барби аль хэдийн олон мянган бяцхан шүтэн бишрэгчдийнх нь гарт хүрээд байгаа юм байна. Харин энэ удаагийн “Mattel”-ийн үйлдвэрлэсэн Элизабет Тейлорын барби 150 ам долларын үнэтэйгээр худалдаалагдах аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө