Их аварга Ч.Дагвадорж, Харумафүжи Д.Бямбадоржид өчигдөр 68-70 гэсэн дугаартай Lexus-570 маркын машин бэлэглэжээ. Учир нь өнгөрсөн есдүгээр сарын аки башёд Харумафүжи Д.Бямбадорж Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь ёкозуна буюу их аварга цолыг хүртсэн юм. Тиймээс Их аварга Ч.Дагвадорж Харумафүжид хандаж “Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд миний шийрийг хатааж байгаад их баярлаж байна. Миний дүү илүү сайн хичээж барилдаарай” хэмээн захиж, 68-70 дугаар бүхий тас хар өнгийн Lexus-570 маркын “төмөр хүлэг” гардуулж өгчээ.Сонирхуулахад, Харумафүжи Д.Бямбадорж хүүхэд байхдаа Дагваа аваргатай хамт жүдогийн секцэнд хичээллэдэг байсан гэнэ. Тиймээс Д.Дагвадорж аварга түүнийг төрсөн дүүгээсээ ялгаагүй хайрлаж, дэмжиж, сургадаг ажээ. Мөн Их аварга Д.Дагвадорж Д.Бямбадорж руу барилдааных нь өмнө залгаж “Битгий их нервтээрэй. Ялсан ч, ялагдсан ч дараа нь харамсахааргүй барилдаарай” гэж захидаг гэнэ лээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй