Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялал хямдхан олдоогүй...дуу төрсний 25 жилийн ойн баяр өчигдөр боллоо. "Чингис хаан" хамтлагийн Д.Жаргалсайханы үг, ая "Тамирчны алдар" дуу төрсний баяр болон дахин дүрсжүүлэх ёслолын ажиллагаанд сонголын үе, үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагч нар оролцсон юм. Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Н.Төгсцогт, Ц.Энхжаргал, Даян аварга Г.Өсөхбаяр болон Гимнастикийн Өсвөрийн анхдугаар олимпийн аварга Г.Эрдэнэболд, Лондонгийн олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ зэрэг үе, үеийн тамирчид "Тамирчны алдараа" мөнхжүүлэхээр ирсэн байв.
Эх орныхоо нэрийг дэлхий, олимпийн дэвжээнээ мандуулж буй тамирчдын алдар, омогшил болсон энэ дууг "буржгар" Жагаа найз Н.Энхбатыг 1988 оны Сөүлийн зуны олимпийн хүрэл медалийг хүртэхэд дууг зохиосон аж. Монголын баг, тамирчид 1964 оноос эхлэн олимпод оролцож эхэлсэн бөгөөд дууны клипэд 1964- 2000 оны олимп хүртэл тамирчид оролцож байсан. Түүнээс хойш гурван зуны олимпоос арван медаль хүртсэн амжилттай өнөөдөр хүрлээ. Тэрээр " Бид 1988 оны олимпод алтын дайтай хүрэл медаль хүртсэн. Тухайн үед Азид анх удаа олимп болж байсан. Н.Энхбат найзыгаа медаль хүртэхэд маш их баярлаж, өмнөх өдөр нь энэ дууны үгийг биччихсэн байсан. Ингэж л дуу төрөх эхлэл нь тавигдсан юм." гэдгийн онцолж байлаа.
Тамирчин, дасгалжуулагч нар Жагаад хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг авхууллаа.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө