Энэ сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Орхон гол гаталж явсан хүмүүс усанд осолдож, 27 настай бүсгүй найман сартай хүүгийнхээ хамт сураггүй болсон.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга онцгой байдлын хурандаа С.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн ослын үеийн аврах ажиллагааг хэрхэн явуулсныг газар дээр нь шалгахад албаны бэлтгэл муу, дотоод зохион байгуулалт хангалтгүй байжээ. Тиймээс аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Равдандоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ОБЕГ-ын Бодлого төлөвлөлт, сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаярыг томилсон байна.
Мөн тус газарт санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн тул ахлах нягтлан бодогч, онцгой байдлын хошууч Р.Наранцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлж, зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулжээ.
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж онцгой байдлын албаны аль ч шатанд албан хаагчид ёс зүй, хариуцлага, сахилга батыг сахин ажиллаж албаны нэр хүндээ өндөрт өргөн, дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг төв, орон нутгийн анги, байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд анхааруулж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан удирдлага, албан тушаалтантай цаашид хамтран ажиллахгүй гэдгийг хатуу санууллаа.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө