ил бүрийн 12-р сарын нэгний өдрийг дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. ХДХВ буюу Хүний дархлал хомсдолын вирус, ДОХ буюу Дархлал олдмолын хам гэх хүн төрөлхтөний айдас болсон өвчний халдварын тоо манай улсад цөөн мэт харагдаж байгаа боловч хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлсэн, мөн ДОХ-ын тархалт өндөртэй хоёр улсын дунд оршдог зэрэг нь Монгол улсыг ихээхэн эрсдэлтэй бүс нутгийн тоонд оруулдаг. Тиймээс энэхүү ДОХ-ын эсрэг өдрийг манай улсад сүүлийн жилүүдэд нэлээд өргөн хүрээтэй тэмдэглэдэг болсон. Тэгвэл хэдхэн хоногийн дараа болох энэхүү ДОХ-ын эсрэг өдөрт зориулан КУДС-ын оюутнууд Маша хэмээх бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэсэн Оросын зохиолч Мария Шиловагийн “Манайд амьдрая” жүжгийг тайзнаа амилуулах гэж байна. СТА Б.Даваасүрэн багштай тус сургуулийн жүжигчний 3, 4-р курсын оюутнууд өнгөрсөн жил буюу 2011 оны 12 сарын 1-ний өдөр мөн энэ жүжгээ тоглож байсан бөгөөд уг өвчиний аюул, хор хохирлын талаар залуучуудад сэрэмжлүүлэг болгож, энэ өвчнөөс хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаар мэдлэг олгох зорилгоор дахин тайзнаа тавих гэж байгаа нь энэ юм.
Жүжиг энэ сарын 30-ны өдөр 11 цагаас КУДС-ын “Оюутан театр”-т тоглогдох бөгөөд ДОХ-ын эсрэг дэлхий нийтийн өдөр буюу 12-р сарын 1-ний өдөр цэнхэр дэлгэцээр үзэгчдийн хүртээл болох юм байна. Дашрамд дуулгахад ДОХ–ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн улсуудад илэрч бүртгэгдсэн байдаг бол Монгол улсад анхны тохиолдол 1992 онд оношлогдсоноос хойш өнөөдрийг хүртэл 115 хүн уг өвчний халдвар авсан нь бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс 10 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа юм. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, олон нийтэд зөв мэдлэг мэдээлэл олгох, өвчлөлийн тархалтыг бууруулах, таслан зогсооход энэ өдрийн гол зорилго оршдог болохоор КУДС-ын оюутнууд энэхүү бүтээлээрээ ХДХВ/ДОХ-ын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалж байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй