Хятадад гудамжинд зардаг хоолыг бэлтгэхэд “шуудууны тос” хэмээн нэрлэж заншсан зүйлийг байнга ашигладаг гэнэ. Аятайхнаар хэлбэл энэ нь нядалгааны газар, гуанзны бохирын хоолой, угаалтуураас гэх мэт “хүнсний бус” эх үүсвэрээс хуримтлагдсан тос юм. Эдгээр бохир тосыг бохир усны шуудуунаас хамж аваад, дахин “боловсруулж”, жирийн тос шиг болгодог байна.
Үүнийг та бүхэн Хятадын Шэньжан хотын оршин суугчийн авсан бичлэгээс харж болно. Энэ бичлэг дээр хүнсний үйлдвэрийн ажилтан эмэгтэй бохир усны шугамын хоолойноос нийтийн хоолны газар хэрэглэгдэх “тос” хамж байх аж. Гэхдээ эхлээд үүнийг нууцлагдмал тусгай үйлдвэрт аваачин боловсруулж, амьтны гаралтай өөр тостой хольж, шүүн, буцалгадаг байна. Энэ бүхний эцэст “тос” гудамжинд хоол хийж зардаг хүмүүс болон задгай нийтийн хоолны газруудад хүргэгддэг байна.
Шинжээчдийн үзэж буйгаар “шуудууны тос” нь Хятадад ойролцоогоор нийт тосны аравны нэг хувийг эзэлдэг байна. Үүнээс гадна уг тос нь канцероген болон бусад хорт бодисуудыг агуулдаг аж. Хятадын Засгийн газар олон жилийн турш ийм аргаар “тос” үйлдвэрлэхтэй тэмцэж байгаа ч худалдаалагдсаар байгаа ажээ. Саяхан л гэхэд ийм тос худалдаалсан Шянсу мужийн иргэн бүх насаараа хорих ялаар шийтгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа