“Тусгай салаа”-ны Сүлд, Амина нар хосууд болжээ


Жүжигчин А.Алтанхуяг автын осолд орж амиа алдлаа хэмээн хэвлэлээр нэг бичигдэж, фенүүддээ харуусал төрүүлээд амжсан. Түүний хайртай бүсгүй нь дуучин Амина хэмээж байсан ч яг ч тодорхойгүй байсан билээ. Харин энэ нь үнэн болох нь хэдийнээ тодорхой болсон байна. Тэрээр дуучин Аминад сэтгэлтэй болж, дурлалын баландаа согтож яваа тухайгаа найз нөхддөө болон олон нийтэд зарлажээ. Хүнд ослын үеэр Амина нь тархиндаа ноцтой гэмтэл авсан ч одоо бараг илааршсан байгаа гэнэ.