Орон нутгийн сонгуулийн өмнө рэппэр Цэцээг сонгуульд өрсөлдөнө гэсэн шуум тарж байсан нь хүмүүсийн ташаа ойлголт байжээ. “Нийслэл хүү” нэртэй цомог гаргаж, онлайн нэвтрүүлэг хийж байсан реппер маань энэ удаад залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор“Нийслэл хүү” нэртэй клуб байгуулжээ. Ийн уран бүтээлээрээ нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулахаас бус улс төржиж, сонгуульд өрсөлдөх ямар ч төлөвлөгөө байгаагүй аж.
Н.Цэцэнбилэг буюу Цэцэ 11 сарын 30-нд “АСА” циркт “Нийслэл хүү” ” тоглолтоо хийхээр болсон байна.Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "ХАС медиа агентлаг”, "Fashion Channel" ажиллаж байгаа бөгөөд тоглолтонд “Vanquish”, “Opozit”, “Бэрд”, “Punk&Rap” хамтлаг, DJ Chin, дуучин BХ гэсэн уран бүтээлчид оролцох бөгөөд бүтэн 2 цагийн турш сонсогч фенүүдтэйгээ Хип Хоп-оор амьсгалах юм байна.
Тоглолтын тасалбар 15.000, 25.000 гэсэн хоёр төрлийн үнэтэй ажээ. Харин энэ тоглолтынхоо дараа тэрээр “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө