Газар нутаг, эрх чөлөөгөө алдаж, Хятадын түвд гэсэн статусыг үл хүлээн зөвшөөрөх тэд их гүрний харгислалын өмнө хүчин мөхөсдөхдөө бусад улс орноос аврал эрж, тэдний сонорт өөрсдийн өнөөгийн байдлыг хүргэх гэсэндээ алтан амиа ийн хэдэн арваараа золиослох эмгэнэлт замыг сонгож, дэлхий дахиныг сэртхийлгэж байна.
Өдгөө Түвдийн 70 лам хуврагууд өөрсдийн амийг егүүтгэхээр зулын гол болсоноос 60 гаруй амиа алдаж, үлдсэн хэд нь тахир дутуу болсон байна. Саяхан гэхэд 14-хөн настай бяцхан охин эх орныхоо төлөө зулын гол болж, дэлхий нийтийг цочирдуулаад байна.
Тодруулбал Энэтхэгийн Дарамсала хотод 14 настай ахлах сургуулийн сурагч, түвд охин эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө зулын гол боллоо. Бяцхан охины инээмсэглэн авахуулсан зургийн хажууд, түүнийг хэрхэн халуун галд тарчлан амиа өргөснийг харуулсан зургийг бусад зулын гол болсон хүмүүсийн гэрэл зурагтай самбаруудад мөнхөлж Дарамсала хотноо байрлах Далай ламын хийд рүү хүрэх замын хажуугаар эгнүүлэн тавьжээ.
Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ хагас зууны тэртээ алдагдсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авахаар тэмцэж буй түвдүүд лаа асааж, түвдийн туг, Далай ламынхаа зургийг барин “Free Tibet” хэмээн уриалан жагссаар байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй