Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон гэрээг байгуулсан тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт нар энэ сарын 18-нд олон нийтэд нээлттэй халз мэтгэлцэхээр болсон билээ.
Гэвч орон нутгийн сонгуулийн өмнө Оюутолгойн асуудлыг улстөржүүлэхгүй гэсэн шалтгаанаар УИХ-ын Тамгын газраас халз мэтгэлцээнийг түр хойшлуулсан. Оюутолгойн гэрээ тойрсон асуудлаар хоёр гишүүний халз мэтгэлцээн өнөөдөр 21.25 цагт МҮОНТ-ийн “600 студи”-д болно.
Өмнө нь хоёр удаа хойшилж байсан уг мэтгэлцээнээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад ашигтай, ашиггүй гэсэн олон нийтийн эргэлзээг арилгах, анх гэрээг ямар нөхцөлөөр хийсэн зэрэг Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх мэдээллийг олон нийтэд дэлгэх юм байна.
Мөн сүүлийн үед Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын 25 гишүүн гаргаад буй. Энэ тухайгаа Ерөнхий сайдад ч албан бичгээр хүргээд байгаа юм. Оюутолгойн гэрээний асуудлаар ашигтай ашиггүй гэх олон нийтийн эргэлзээ өнөөдөр 21.25 цагт болох халз мэтгэлцээнээр тодорхой болох бололтой.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө