ТВ-5” телевизээс зохиодог “Ододтой бүжиглэе 3” шоу буюу өнөөдрөөс эхлэн үдэш бүр 20.00 цагт үзэгчдэд хүрэх гэж байна.
Урлаг, спортын одод мэргэжлээ солин бүжгийн спортын арван төрлөөр бүтэн сарын турш ширүүхэн өрсөлддөг тус шоунд дуучин ноён Бондгор, “Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Ганзориг, Азийн модель агентлагийн тэргүүн, мисс Ч.Содтуяа, Уран нугараач, Соёлын тэргүүний ажилтан Э.Лхагва-Очир, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Болдбаатар УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг, “Aneмone” хамтлагийн дуучин Жаанаа нар өрсөлдөж байгаа аж.
Өнгөрсөн есдүгээр сард “Ододтой бүжиглэе 2” шоу болж, ялагчаа тодруулсан. Уг шоуны ялагчаар спортын салбараас анх удаа оролцсон буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул шүүгчдийн болон үзэгчдийн мессеж саналаар илт давуу ялалт байгуулан гранпри шагналын эзэн болж байсан юм. Одод мэргэжлээ сольж уран сэтгэмж, бүжгийн ур чадвараар өрсөлддөг уг нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Ододтой бүжиглэе 1” шоуны ялагч, жүжигчин Э.Ууганбаяр ажиллаж байгаа гэнэ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй