Яруу найрагч Энхбаатар нь 2010 онд “Айргаар цэнгэгчийн орон” нэртэй цомог гаргаж, цомгийнхоо нэрээр нэрлэсэн тоглолт хийсэн тэрбээр энэ сарын 25-нд буюу маргааш уран бүтээлийн хоёр дахь тайлан тоглолтоо хийх гэж байна.
Анхны цомог, анхны тоглолт нь “Айргаар цэнгэгчийн орон” нэртэй байсан бол энэ удаагийн тоглолт нь “Чамайгаа санахаар” нэртэй. Саяхан хэвлэлтээс гарсан дуу, яруу найраг хосолсон дабль цомог нь ч “Чамайгаа санахаар” нэртэй аж. “Чамайгаа санахаар” тоглолтонд дуучин “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ С.Эрдэнэцэцэг, СТА Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Банзрагч, Л.Болдбаатар Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан гээд нийтийн дууны нэгэн үеийн төлөөлөл болсон залуучууд Яруу найрагч Н.Энхбаатарын шинэхэн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх ба тоглолтын үеэр содон сонин сюрпризийг ч танд хүргэнэ гэнэ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө