Монголчууд бид ирэх дөрвөн жилд аймаг, сумд, дүүргийг удирдах төлөөллөө сонгосон. Одоогоор сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байна. Хуулийн дагуу тойргийн хороод дүнгээ нэгтгэж, ИТХ-д өргөн мэдүүлэх ёстой. Үүний дараа ИТХ-ын зүгээс СЕХ-нд нэгдсэн дүн мэдээллээ хүргүүлэх юм.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой нийт 366 гомдол, мэдээлэл ЦЕГ-т иржээ. Цаг хугацааны хувьд тэдгээр нь энэ сарын 15-20-ны хугацааг хамрах бөгөөд орон нутагт 236, нийслэлд 130 гомдол, хүсэлт ирсний дагуу цагдаагийн бйагууллага шалгасан байна. Ингээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111-р зүйл “Гүтгэх”, 130-р зүйл “Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэсэн гэмт хэргийн шинжтэй хоёр гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 61 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хуульд заасны дагуу 73 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна. Энэ өдрүүдэд цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой 364 захиргааны зөрчлийг бүртгэн шалгаж шийдвэрлэжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө