Хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Хайранд мансуурсан аялгуу” нэртэй тоглолтоо энэ сарын 22-нд буюу өчигдөр орой үзэгчдийн хүсэлтээр хийлээ.Тоглолтод МУГЖ С.Вандан, Н.Дуламсүрэн, Г.Батбаяр, Б.Сийлэгмаа, С.Жавхлан, Х.Болормаа, Ло.Болдбаатар, Б.Энхмэнд, С.Баттулга, А.Түмэн-Өлзий болон залуу уран бүтээлчид оролцсон юм. Мөн уран бүтээлийн хамтрагчид болох Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, яруу найрагч Ш.Гүрбазар зэрэг яруу найргийн томчууд ч хүрэлцэн ирсэн байлаа. Мөн өвөр Монголоос Магсаржавын шавь нар нь хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барьлаа. Энэ үдэш хүний сэтгэлийн нандийн утсыг хөндсөн олон сайхан аялгуунууд эгшиглэж дуунд дуутай Монгол түмнийхээ талархалыг хүлээсэн онцгой үдэш болж өнгөрлөө.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй