Тулаантай киноны мастер “Кунг фу” супер од Жеки Чан ирэх сард дэлгэцнээ гарах "Chinese Zodiac 2012" гэх киноныхоо танилцуулгын үеэр тулаантай киноноос зодог тайлж буй тухайгаа мэдэгджээ. Мөн өдгөө 58 настай нэрт жүжигчин маань "Chinese Zodiac 2012" киног өөрөө зохиолыг нь бичиж, найруулж, продюсорлож, гол дүрийг нь бүтээсэн сүүлчийн тулаантай кино гэж мэдэгдсэн байна. Жеки Чан “Энэ кино бол миний хувьд сүүлийн арван жилд бүтээсэн хамгийн шилдэг кино. Энэ бол жинхэнэ миний хүүхэд. Би киноныхоо зохиолыг долоон жилийн турш бичиж, зураг авалтыг жил хагасын хугацаанд хийсэн. Шударгаар хэлэхэд би тулаантай кинонд хөгшдөж байна. Би өнөөг хүртэл чадах чинээгээрээ л тулаантай кино хийсэн. Гэхдээ би одоо амь насаа эрсдэлд оруулж, тэргэнцэр дээр суухыг хүсэхгүй байна. Тиймээс одоо энэ хангалттай.” гэжээ. Түүнчлэн Жеки Чан цаашдаа буяны үйлст илүү анхаарал хандуулж, хандив тусламжийн арга хэмжээнд идэвхитэй оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна