Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Л.Банзрагч, Ц.Оюумаа, Л.Чулуунбаатар нарын хамтран дуулсан “Айргаар цэнгэгчийн орон” хэмээх сайхан дуу бий. Уг дууг Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар анхлан дуулсан гэдэг. Энэхүү дууны үгийг түүх судлаач, яруу найрагч Н.Энхбаатар зохиожээ. Энэхүү далд фронтын дайчин МУГЖ Г.Эрдэнэцэцэгийн “Зүгээр ч нэг дурсаагүй”, Г.Өсөхбаяр аваргад зориулсан “Өндөр аварга”, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы “Сарнайхан” зэрэг дууны шүлгийг зохиосон байх юм. Түүнчлэн Д.Намсрайноров, А.Хосбаяр, Б.Оюунбат, Р.Бадралмаа, Б.Буянжаргал, Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий зэрэг залуу дуучдын олонд танигдсан дуунуудын шүлгийг Н.Энхбаатар тэрлэжээ. “Гүйгүүл морин” дуугаараа алдаршсан Төв аймгийн Бүрэн сумын харъяат А.Хосбаярын “Тэргүүн хамбын нутаг”, “Хайрхан сүмбэр шүтээн”, “Бүсгүй чамдаа”, “Хол чиг ойрхон амраг” зэрэг дуунууд түүний шүлгээр бүтсэн. Эдгээр уран бүтээлчдэд “бэлэглэсэн” бүтээлийн дээжээ эмхэтгэн хос цомог хэвлүүлсэн байна. СТА Л.Болдбаатарын дуулсан “Чамайгаа санахаар...” дуугаараа хос цомгоо нэрлэсэн нь учир жанцантай. Ихэвчлэн хайрын дуунаас бүтсэн учраас цомгоо ийн нэрийджээ. Энэ сарын 25-нд 19 цагаас Н.Энхбаатарын уран бүтээлийн цэнгүүн Монгол Бөхийн өргөөнд болох аж.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй