Жүжигчин Баттөр нь уран бүтээлд орох анхны алхамаа “Chance” Монголын кастингийн агентлагаас эхэлж байсан тэрээр өдгөө олны танил мэргэжлийн жүжигчин хэдийнээ болжээ. Баттөрийг ихэнх хүмүүс “Тусгай салаа”-ийн Түвшин гэдгээр нь андахгүй. Энэхүү кинонд тоглосноосоо хойш олон киноны санал ирэх болсон байна. Түүний тоглосон Тусгай салаа ОАК, “Хархны өгөөш” , Хөх толбот хүмүүс гэх мэт кино нь олны талархалыг хүлээсэн, чамгүй сайн уран бүтээл болсон юм. Түүний сүүлд тоглосон уран бүтээлүүдийн нэг болох “Би эмэгтэй хүн” кино нь одоо кино театруудаар гарч байна. Энэхүү кино Бүсгүй хүний гоо үзэсгэлэн ,жаргал зовлон,уйтгар гуниг зэрэг эмэгтэй хүн бүхэнд тохиолддог эгэл жирийн хэрнээ ээдрээтэй амьдарлын талаар өгүүлэх Такт продюсингийн бүтээл юм.
Мөн авьяаслаг залуу жүжигчин маань бодьбилдингийн спортоор хичээллэдэг, 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай аж. Сонирхуулахад жүжигчин Баттөр нь ихэр бөгөөд Ихэртэйгээ усны мэт адилхан гэнэ. Ийн Монголын кино урлагт бүл нэмэн орж буй залуу жүжигчинд маань киноны санал маш олон ирдэг бөгөөд одоогоор хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болоод байгаа юм байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй