Өнгөрөгч 10 сарын 30 нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис оруулж ирэх гэж байсан Монгол Улсын иргэн Б-г Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх илрүүлжээ.
Энэхүү хэргийг үйлдсэн иргэн Б нь БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар руу хүргэх үүрэгтэй тээвэрлэгч байжээ. Тэрбээр өмнө нь хар тамхи, мансууруулах бодис зэргийг удаа дараа хилээр тээвэрлэсэн гэдгээ байцаалтын үеэр хүлээжээ.
Хамгийн хачирхалтай нь эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр Гаалийн газарт нэлээд дээгүүр албан тушаал эрхэлдэг хүний хүүхэд байжээ. Эцэг нь нь эх орныхоо төлөө зүтгэж байхад хүү нь эцгийнхээ эрх мэдлийг ашиглан хар тамхи зөөвөрлөөд явж байсан аж. Одоо хэргийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа