Өөрийнхөө мөрөөдөж байсан мэргэжлээсээ хазайж тэс өөр жүжигчний мэргэжил сонгосон Х-Түц хамтлагийн жүжигчин Нарансолонго Facebook-ийн идэвхтэн гишүүдийн нэг. Тэрээр саяхан өөрийн цахим хуудсаар дамжуулан бухимдалаа илэрхийлсэн байна. Манай шүүмжлэлийн баатар зарим хүмүүс Нарансолонгын цахим хуудасаар дамжуулан “Хошин урлаг хэр хөгжинө, тэр хэрээр нийгмийн сэтгэхүй ядуурч байна” гэсэн байна. Энэ үгэнд эгдүүцсэн Нарансолонго “Хошин шогийнхон ямар их тоглодог юм гэх юм. Хүн үзээд байгаа юм чинь яах уу. Үзэхээ больчихвол тоглохоо больчихно шдээ. Зах зээлийн хууль ийм шдээ. Өнөөдөр Улаанбаатарт тоглогдож байгаа ямар ч төрлийн үзвэрээс хошин урлаг шиг 50 удаа тасралтгүй тоглодог тоглолт байхгүй” хэмээн муулж байгаа хүмүүс нь үзэхгүй байвал л болохыг сануулжээ.
Үзэх хүсэлтэй нэгэнд нь хошин урлагийнхан тоглодог болохоос дургүй нэгнийн хүчээр суулгадаггүй тул зарим нэг их мэдэгч, шүүмжлэгчид өөрийнхөө үзэл бодлоо бусдад тулгахгүй байвал зүгээр мэт санагдах юм. Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хошин шогоор бусдад егөөдөж, шүүмжилдэг мөн ухааруулдаг урлаг бол хошин урлагийнхан гэдэгтэй санал зөрөх хүн нэг их биш болов уу.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө