Хэдэн жилийн өмнөхөн “Дурлал чи юу хүснэ вэ” хэмээх дуугаар олонд танигдан гарч ирсэн дуучин “Daisy” өчигдөр “I Loft”-д хандивын тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолтын гол зорилго нь “Миний гэр” гэх асрамжийн газрын хүүхдүүдэд туслах, мөнгөн тусламж үзүүлэхэд оршиж байгаа аж. Тэрээр цаашдаа энэхүү асрамжийн газарт байнга мөнгөн хандив өргөж байхаар “батламж” гардуулсан юм. Мөн хит болсон “дурлал чи юу хүснэ вэ” дуугаа хүүхдүүдтэй хамтран дуулж мөн хүүхдүүд тайзнаа урлагийн номер үзүүлж байлаа.
Нөгөө талаар энэ тоглолтоороо дуучин “Daisy” мөрөөдлөө биелүүлж байгаа юм байна. Урьд нь жижиг ч гэсэн халуун, дулаан уур амьсгалтай, өөрийн бие даасан тоглолт хийх юмсан хэмээн мөрөөддөг байсан гэнэ. Харин энэ удаад тэрхүү мөрөөдөл нь биелэхийн дээр энхрий бяцхан үрсийг баярлууллаа. Буяны цагаан үйлс машид дэлгэрэг ээ...
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө