Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэжээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдсэн гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгджээ.
Тухайлбал өдөр хүчингийн гурван хэрэг гарсан байна. Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутагт байрлах “MT” колонкийн дэргэдэх караоке баарны ойролцоо 25 настай О гэгч эмэгтэйг өөрийгөө Б гэж танилцуулсан 160 см өндөртэй залуу хүчиндсэн байна. Эл гомдлыг хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад гаргажээ.
Мөн Чингэлтэй дүүргийн нутагт 23 настай Б согтсон үедээ “Nissan note” маркийн машиндаа 18 настай Б-г айлган сүрдүүлж, хүчиндсэн байна. Гэмт этгээдийг хэргийн газраас зугтаж байх үед хөдөлгөөнт эргүүлийнхэн баривчилжээ.
Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн нутаг 12-р хороонд 11 настай М-ийг садар самуунд уруу татсан байна гэх мэдээлэл ирсэний дагуу цагдаагийнхан шалгахад 37 настай Э гэгч бусадтай бүлэглэн хүчирхийлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг баривчлаад байгаа аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө