Рок попынхон, урлаг соёлын одод фитнессээр хичээллэж, гоё сайхан биетэй болж байгаа талаараа ам уралдсаар. Гэхдээ олны ярих нь дуучин Болдыг хамгийн гоё биетэй гэдэг. Гэхдээ Болдыг хөлний дасгал хийж, хөлөө хөгжүүлдэггүй, зөвхөн толгой, цээжний дасгал хийдэг гэх мэргэжлийн шүүмжлэл байдаг юм билээ. Мөн Эба дасгал хийн “нормальны порпорцны” болсон гэдэг. Харин хүүхнүүдээс “Киви”-гийн бүсгүйчүүд фитнессэр шаргуу хичээллэдэг бөгөөд имижээ бүрдүүлэхэд нь ч тус болж байгаа аж. Хамтлаг дундаа Ука хамгийн сайн хичээллэдэг нь бөгөөд сүүлд гарсан “Partyman” дууны клипэн дээр дотуур хувцастайгаа бүжиглэж байгаагаас бие нь хэрхэн гоё болсныг харж болно. Дуучин Ану ч бас фитнессээр сайн хичээллэдэг бөгөөд хөх хийлгэсэн гэх мэдээллийг “Би фитнессээр шургуу хичээллэсний үр дүнд ийм сайхан биетэй болсон” гэж няцааж байгаа юм. Мөн “Гурван охин”-ыхон болон Sweetymotion-ы Сарнай нар Тайхар клубт хичээллэдэг юм байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй