Манай улс эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг аргын тооллоор 11-р сарын 14-нд хэмээн хууль ёсоор тунхаглан зарлаж, энэ өдрийг бүх нийтээр амрах өдөр болгосон билээ. Өнөөдөр энэхүү хууулийн анхны хэрэгжилтийн өдөр бөгөөд эл өдөр үүх, түүхээрээ бахархах ёслолын арга хэмжээнүүд явагдах ёстой. Гэтэл нийгмийн хэсэг бүлэг нөхдүүд энэ өдрийг шоу, цэнгээний өдөр болгон бүр Тэмкагийн төрсөн өдөр хэмээн залуусыг уриалж, архидан согтууралд уруур татаж байгаа нь эмгэнэлтэй. Тэгэхдээ бүр Чингис хааны зургийг фонд болгон урд талд нь гадаад хоёр хүүхний нүцгэн зураг тавьсан нь Монголынхоо хуулийг эсэргүүцэж, түүхрүүгээ бүдүүлгээр халдаж буй хэрэг мэт. Эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг “Баасан ахын төрсөн өдөр” мэт үзэж буй хүмүүсийг яалтай вэ. Уг нь хүн бүр эх орноо гэсэн сэтгэлтэй байж л даяаршилын энэ үед үндэсний ёс уламжлалаа хадгалж үлдэнэ шүү дээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө