Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд Даланзадгад суманд нэр дэвшин өрсөлдөж байгаа АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга О.Эрдэнэ-Өрнөх нийслэлд ирж Засаг дарга Б.Бадраагаа цээжээрээ хамгаалан хэвлэлийн хурал хийж байсан нь саяхан. Их л ажил хэрэгч царайлан суусан тэрээр сонгуулийн сурталчилгаагаа хийн төрд биеэ бэлдчихсэн мэтээр ярьж байгаа. Гэтэл сархад хөглөрсөн ширээний ард ухаангүй болтлоо согтсон гэрэл зураг нь бидэнд олдлоо. Өнгөрсөн жилээс Өмнөговь аймгийн АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах болсон түүнийг хоёр нутагтан гэхээс аргагүй. Гэр бүл нь нийслэлд амьдардаг болохоор хот хөдөөгийн хооронд хольхино. Ийнхүү газар уснаа явагч шиг амьдрах болсон шалтгаан нь энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулж Даланзадгад сумын Засаг дарга болох мөрөөдөл. Одоогийн Засаг дарга Батхуяг нь аймагтаа л толгой баячуудын нэг болж амжсан. Тэгэхээр энэ суудлын төлөө иймэрхүү маягаар тэмцэж баймааргүй юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ