Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны Сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ц.Отгончимэгийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоолоор гаргасан.
Нэр дэвшигч Ц.Отгончимэг уг асуудлыг хууль бус гэж үзэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Отгончимэгийн нэр дэвшигчээр бүртгэхийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагатай Захиргааны хэргийн маргааныг шүүх 2012 оны 11 дүгээр сарын 07 өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн МАН-ын хороо шүүхийн шийдвэрийг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч албан тоотоор Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд 2012 оны 11 сарын 09-ний өдрийн 13.00 цагт нэр дэвшигч Ц.Отгончимэгийг нэн даруй бүртгэж, үнэмлэх олгох хүсэлт гаргасан боловч Сонгуулийн хорооны дарга Л.Үнэнбат уг асуудлыг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хариу өглөө.
Уг асуудлыг саналын хуудас хэвлэгдэхээс өмнө шийдвэрлэх ямар ч сонирхолгүй анхнаасаа ашиг сонирхолын зөрчлийн шинж, санаатайгаар хойшлуулж байгаа Дүүргийн Сонгуулийн хорооны дарга Л.Үнэнбатад харагдаж байна.
Дүүргийн Сонгуулийн хороог ИТХ-аас батлуулдаг ба ИТХ-ын дарга Д.Батбилэг нь Ц.Отгончимэгтэй нэг тойрогт өрсөлдөж байгаа юм. Хурлын даргаа өрсөлдөгчгүй болгох чиглэл авсан юм шиг ажиллаж байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй