Монголын түүхэнд үлгэрийн кино тун ховор бөгөөд монгол киноны алтан үе гэж хэлж болох 60-70 оны үед Герман улстай хамтран бүтээсэн "Алтан өргөө" (1961), богино хэмжээний кино "Ховдгийн гай" (1964) хамгийн сүүлд бүтээгдсэн үлгэрийн кино гэж хэлж болох "Бушхүүгийн үлгэр" гэсэн цөөхөн хэдэн кинонууд бий. Эдгээрээс анх удаа үлгэр домгийн сэдэвт кинонд тусгай эффект ашигласан нь “Бушхүүгийн үлгэр” хэмээх кино юм. Уг уран бүтээл нь тухайн үедээ хүүхэд багачууд төдийгүй бүх л үеийн үзэгчдийн үзэх дуртай киноны нэг байсан бөгөөд өдгөө монголчуудын сэтгэлд хоногшсон түүхэн бүтээл билээ. Харин өнөөдөр “Бушхүүгийн үлгэр” 33 нас хүрч байгаа бөгөөд энэ ойг тохиолдуулан КУДС-ийн багш, оюутнууд тус киноны уран бүтээлчидэд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр киноны уран бүтээлчид халуун дотно уулзалт хийж, 33 жилийн тэртээх өөрсдийн хүч хөдөлмөр, авъяас чадварыг шингээнхийсэн уран бүтээлээ дахин үзэж сонирхосон билээ.
Тус киноны зохиолыг бичиж, найруулж бас зураачаар нь ажилласан МУСГЗ П.Цогзол уг уулзалтын үеэр хэлэхдээ “Би энэ зохиолоо тухайн үеийн Монгол кино үйлдвэрийн техник технологийн боломжид тааруулан бичсэн бөгөөд түүнийгээ ч бүрэн дүүрэн ашигласан. Бушхүүгийн морь үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр нисэхээс аваад сүүжний яснаас шулам амилдаг хэсэгт ч тусгай эффект оруулсан. Энэ кино бол Монгол кино нэгтгэлийн бас нэгэн том амжилт болж чадсан. Өнөөдөр ингээд уран бүтээлчидтэйгээ уулзаж байхад тэр үед жоохон хүүхдийн дүрд тоглож байсан хөвгүүд маань 40 хэдийнэ гарчихсан харчуул болж. Ийм олон жилийн дараа эргээд уулзахад сайхан байна” хэмээн хуучиллаа. Ийнхүү “Бушхүүгийн үлгэр” киног амилуулсан уран бүтээлчид киноныхоо ойг тохиолдуулан халуун дотноор уулзаж, дурсамжийн хуудсаа эргэн сөхсөн юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ