Н.Алтанхуягийн Засгийн газраас олон нийт шинэчлэлийг хүсч байгаа. Гэвч шинэхэн сайд нар эрх мэдэлд хүрсэн даруйдаа ах дүү нараа өндөр албан тушаалд тавихыг урьтал болгон ажиллаж байгаа нь олон түмэнд төдийллөн таалагдахгүй байна. Шударга ёсыг ярьдаг Х.Тэмүүжин дөнгөж сайд болоод төрсөн дүү Х.Хулангаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга болгосон бол УИХ-ын дэд дарга С.Баяр¬цогт ах С.Баярбатыгаа Эрчим хүчний яаманд татаж газрын дарга болгосон. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга болгож, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч албатуудаасаа юугаар дутах вэ гэсэн шиг садангийн дүүгээ Хөдөлмөрийн яамны төрийн нарийн болгож, хүргэн Дэнзэнгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болгожээ. Дүүрэг бүрт шинэчлэлийн бус төрлийн баг нэр дэвшиж байгаа нь Ардчиллыг дэмждэг олон хүнд таалагдахгүй байгаа юм. Тэд ч бас ажилтай төрөлтэй болмоор л байдаг. Гэвч ах дүү нараа өөд нь татаад өөрсдийг нь хошгируулаад байхаар хэн ч дуртай байх вэ дээ. Ардчилсан намын нэр дэвшигчид орон нутгийн сонгуулийн дараа ялчихвал аймаг, дүүрэг, хороо, багийн Засаг дарга нарыг бүгдийг нь халж та нарыг ажилтай болгоно хэмээн амлачихаад байгаа гэнэ. АН ч айхтар улайрч байна даа.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө