Дэлхийд Жүдо бөхийн төрлөөр 66 кгын жинд чансаагаараа манлайлдаг 16 шилдэг бөх халз тулалдахаар болжээ. Тэмцээнийг ОХУ-ын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. 66 кг-ын жингийн дэлхийн шилдэг жүдочдын халз тулаанд манай улсаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодоглохоор болжээ.
Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд зодоглох шилдэг 16 бөхийг сонгохдоо сүүлийн хоёр жилийн хугацаанд оролцсон тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаар нь дүгнэсэн байна. Х.Цагаанбаатарын хамт Алим Гаданов, Муса Могушков, Масаши Эбинума, Жүнпей Моришита, “Лондон-2012″ олимпийн аварга, Гүржийн Лаша Шавдатуашвили нарын жүдоч Москва хотноо өрсөлдөнө.
Энэ жинд Япон, Өмнөд Солонгос, ОХУ-ын жүдочид ноёлж байгаа юм. ОХУ-ын нийслэл Москва хотод ирэх сарын 15-нд хийхээр товлосон уг тэмцээний шагналын сан 66 мянган евро. Харин түрүүлсэн бөх 30 мянган евро өвөртөлнө. Энэхүү тэмцээнд орноо төлөөлөн оролцох гэж буй Гавьяат тамирчин Цагаанбаатартаа амжилт хүсье.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө