АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хайр ивээлийг харамгүй хүртэн АН-ын нарийн бичгийн даргаас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга болон суга дэвшсэн дарга Ц.Жадамбаа 2012 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр хөгөө хөлтэйгээ чирлээ.
Хүүе гэхийн завдалгүй 2 тэрбум илүү төгрөг хасуулж, нэгэн цагт МОНЕЛ хэмээх зурагт угсралцаж явсан инжнер З.Энхболдоос хатуухан даажин сонсч үе тэнгийн АН-ын олон нөхдийнхөө ичих нүүрийг барав.
Саяхан нь “Иргэний аль нэгэн баримтаар Интернэтэд сэтгэгдэл үлдээдэг болгох тухай” юм яриад онигоонд орж явсан энэ эрхэм ийнхүү ээлжит паянгаа дэлгэж “Төрийн алба Төрлийн алба” болгож үнэгүйдүүлсэн намынхаа нэр хүндийг шавартай хутгалаа.
УИХ-ын гишүүд ч эхэндээ хамгаалах гэж үзээд сүүлдээ А.Энх-Амгалан болон З.Энхболд нарын “мэргэжилтэнүүд” –ийн өмнүүр орж ярихаасаа ичин ийнхүү төсөвөө тэрбум тэрбумаар нь алдав.
Ийм л мэдлэггүй мэдээлэл ч үгүй хүнээр Монгол улсын ирээдүйн хамгийн том салбарыг энэ мэтийн нөхдүүдэд хариуцуулан зогсоож бүр унагаах уу? Эртхэн солих уу? Аль нь вэ? Н.Алтанхуяг Ерөнхий сайдаа !!!
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй