Дуучин, яруу найрагч ZZ буюу Э.Золзаяа олон хит уран бүтээлийн эзэн. Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяагийн “Өнөөдөр ирсэн дурлал”, “Вива”, “Киви” хамтлагийн “Болдоггүй шүү”, “Hot Line”, “Гурван охин” хамтлагийн “Stupid boy”, “Дэлхийн ягаан зүрх”, “Bambino” зэргийн нэрлэж болно. Энэ мэтчилэн хит болсон уран бүтээлүүдээрээ өчигдөр “Number 11” нэртэй бие даасан анхны тоглолтоо Монгол “Бөхийн өргөө”-нд үзэгчиддээ өргөн барилаа. Дашрамд дуулгахад түүний төрсөн өдөр арваннэгдүгээр сарын 11-нд тохиодог аж. Тиймээс тоглолтоо “Number 11” гэж нэрлэсэн байна. Тоглолт нь улаан хивсний ёслолоор эхэлж, нижгэр сайхан тоглолт болсон билээ. Тоглолтонд гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин О.Анхбаяр, Б.Халиун, С.Бичүү, Соко, Амараа, Бобо, “Гурван охин”, “Киви”, “Гурван бүдүүн”, “Hot spot”, “Anemone”, “Crush bash” мөн Making The Band 3 шоунаас төрсөн MixX хамтлаг анх удаа тайзнаа гарсан нь үзэгчидэд ихэд таалагдлаа.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй