АНУ-ын Ерөнхийлөгчийн Сонгуулийн дүн гарч өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордондоо 4 жил улиран суухаар болоод байгаа билээ.
Гэвч NBC агентлагийн мэдээлснээр уг сонгуулийн үеэр Пенсильвани муж улсын сонгуулийн хэсгийн хороон дээр хуурамч тооллого хийж байсан электрон санал тоолох машиныг хураасан байна. Энэхүү хураагдсан электрон санал тоолох машин нь Барак Обамад өгсөн саналыг түүний өрсөлдөгч Митт Ромнид хувиарлан тоолж байсан нь батлагдсан байна.
Уг будлианыг программ хангамж зохиодог мэргэжилтэй залуу сонгуулиа өгөх үеэрээ илрүүлсэн бөгөөд түүний Барак Обамад өгсөн санал хяналтын хуудсан дээр М.Ромнид тоологдсон байсныг тэрээр анзаарсан ажээ. Улмаар санал хураалтыг зохион байгуулж буй хэсгийн хорооны ажилтнуудад хандсан боловч түүнд санаа зовох зүйлгүй хэмээн хэлэхээс өөр үйлдэл хийгээгүй гэнэ. Харин сонгогч залуу энэ бүхнийг бичлэг хийн youtube дээр байрлуулсны дараа л уг машиныг хэсгийн хорооны санал тоолоогоос хураан авсан байна.
Ер нь АНУ-ын сонгуулийн үеэр электрон санал тоолох машинтай холбоотой будлиан байнга гардаг юм. Бүр 2000 оны сонгуулийн үеэр Ерөнхийлөгчөө тодруулах хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилсоны нэг шалтгаан нь электрон машин саналын хуудсыг буруу тоолсон явдал байсан юм. Хэдий ийм ч АНУ-д хяналтын тооллогыг заавал хийдэг бөгөөд харин манайд уг электрон тооллогын системийг нэвтрүүлэхдээ хяналтын тоологыг хийхгүйгээр хуулинд тусгасан билээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй