“Америкчууд зөв сонголт хийлээ. Тэр шилдгийн шилдэг ерөнхийлөгч биш ч Бүгд найрамдах намын Митт Ромнигаас илүү шүү дээ” хэмээн DW радиогийн тоймч Кристина Бергман үзэв.
Кристина Бергман
Санхүүгийн бодлогын чиглэлд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зарим нэг зүйлийг хийж чадсан. Тэр АНУ-ын эдийн засгийг уналтаас гаргаж, түүнийг давтагдахаас хамгаалж чадсан. Ерөнхийлөгчийн суудалд сар ч болоогүй шахуу байхдаа эдийн засгийг төрөөс дэмжих 787 тэрбум ам.долларын багц арга хэмжээг авсан. Тийм маягаар банкуудыг аврах гэсэн нь өмнөх Ерөнхийлөгч Жорж Бушийн анхны алхмыг давтсан. Одоо АНУ-ын эдийн засаг тийм ч сайн биш байдалд байгаа. Ажилгүйдлийн төвшин найман хувь орчим байгаа нь Америкийн стандартаар бол том үзүүлэлт. Гэхдээ шинжээчид Обама тэр арга хэмжээг аваагүй бол байдал улам ч ээдрээтэй болох байсан гэж хэлдэг.
Дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Обамаг хүлээж байгаа том шалгуур бол эдийн засгийн хямрал. АНУ-ын өрийн хэмжээ 16 их наяд ам.доллар. Татварыг нэмж, улсын зарлагыг бууруулна гэж Обама хэлсэн байгаа. Энэ нь Математик талаасаа улс орныг хямралаас гаргах цорын ганц зам юм. Харин тэдний эсрэг бүгд найрамдахчууд, Митт Ромни байгаа бөгөөд тэр татвар нэмэгдүүлэхийн эсрэг байгааг мартаж болохгүй. Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө