АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох 57 дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүн гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама ирэх дөрвөн жилд дэлхийн их гүрнийг удирдахаар боллоо.
Дэлхийн улстөрд шууд нөлөөлдөг гэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ удаад дэндүү хурц өрсөлдөөн дор өрнөв. 2008 онд Жорж Бушаас хүлээн авсан ажилгүйдэл, эдийн засаг, санхүүгийн хүнд байдал хэвээр байгаа нь Обамагийн хувьд хамгийн сөрөг тал байсан гэж болно. Ямартай ч дөрвөн жилийн өмнө “шинэчлэлийн” уриа дэвшүүлж, итгэл төгс ялалт байгуулж байсан Обама дахин дөрвөн жил Цагаан ордонд сууж, дэлхийн хамгийн нөлөө бүхний гүрнийг удирдахаар болов. Түүнийг Иран, Умард Солонгос /цөмийн зэвсэг/, Ливи, Сири /Арабын хавар/, Афганистан /Энхийг сахиулах/, ОХУ, БНХАУ /тааламжгүй харилцаа/, ЕХ, НАТО /бодлогын зөрүү/, эдийн засгийн уналт, гадаад өр, улсын төсөв, ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн даатгалын систем, боловсролын тогтолцооны шинэчлэл зэрэг олон ээдрээтэй асуудал хүлээж байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө