Дуучин Наран хаана ч явсан нүдний шилнээс салдаггүй бүсгүй. Тиймээс ч зарим нэг фэнүүд нь Нарангийн нүдийг харж үзэх юмсан хэмээн хошигнодог. Өвөл, зун, өдөр, шөнийн алинд ч төрөл бүрийн нүдний шил зүүж явдаг Наран хатагтай маань нүдний шил бол сэтгэлийн илэрхийлэл хэмээн хэлсэн байдаг. Одоогоор цуглуулганд нь 40 гаруй нүдний шил бий ажээ. Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Нарангийн хобби нь энэ. Энд тэнд явахдаа заавал ч үгүй нүдний шил худалдаж авахыг хичээдэг гэх түүнд хэдэн мянган ам.долларын үнэтэй шил цөөнгүй бий. С.Наран ер нь бол ховор загварын брэнд шилээр гоёх дуртай гэнэ. Мөн дараагийн нүдний шил цуглуулж гоёх дуртай хүн бол Рок попын эмэгтэй дуучдаас хамгийн дэгжин гэх нэртэй явсан Соёлын тэргүүний ажилтан, “Хайрын дууч” С.Сэрчмаа аж. Сэтгэлд нь таалагдсан шилээ авахын тулд мөнгө хайрладаггүй нэгэн болохоор түүний цуглуулга одоогоор 30 гаруй болсон гэх. Тэр дундаас хамгийн үнэтэй нь 2000 ам.долларын үнэтэй нарны шил байдаг юм байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй