Сүүлийн үед “Зөөлөн хайр”, “Ариунзаяа”, “Энхрий”,"Цэцэгчний хүслэн" зэрэг дурьдаад байвуул маш олон хит дуугаараа олны танил болж эхэлсэн дуучин A Cool маань "UB Раlасе"-д бие даасан анхны тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Энэхүү тоглолтоо бусад хамтлаг дуучдын тоглолтуудааст өөрөөр сэдэж шинэлэг болгож байгаагаар ихэд онцлог бөгөөд 11-р сарын 09нд ганцхан өдөр болох юм байна. Мөн тоглолтоосоо өмнө бие даасан анхны цомгоо гаргахаар Герман улс руу хэвлэлтэнд явуулжээ. Түүний цомгийн 30 гаруй хувь нь транс, R & В зэрэг чиглэлийн байх гэнэ. А Cool маань хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болсон агуу хайрын үнэ цэнэ, утга учрыг магтан дуулж яваа залуу дуучин. Магадгүй Б.Анхбаяр хайрын зөөлнийг, хайрын үнэ цэнийг мэдэрч уран бүтээлээ туурвидаг байх. Дуу бүхэндээ зүрх сэтгэлээ шингээж, чин сэтгэлээсээ энгийн хэрнээ эгэлгүй амьдралыг дуулж яваа залуу дуучин А Сооl маань ийн анх удаагаа нэгэн үдшийг үзэгч олонтойгоо өнгөрөөх гэж байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө