Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанаар барилгын хог хаягдлыг цэгцлэхээр журам гарчээ. Ихэнх барилгын компаниуд хог хаягдлаа ил задгай асгадаг.Тиймээс барилгын хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаядаг болох эрхзүйн орчинг бүрдүүлэх үүднээс журам баталж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд жилд 400 мянган тонн хог хаягдал гардгаас үүний 60 мянган тонн нь барилгын хог хаягдал эзэлдэг байна. Туул голын эрэг, жалга, гэр хорооллын дундах гудамж, зам дагуу үүссэн хогийн цэгүүдийн ихэнх нь барилгын хог хаягдал аж.
Одоогоор нийслэлийн эргэн тойронд 80 мянган тонн барилгын хог хаягдал хуримтлагдсан гэсэн тооцоо байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт гэхэд, XIII хороо, Шувуун фабрик, Шинэ суурьшлын бүс, Говь” ХХК-ийн баруун тал, “ДЦС-IV” урд тал гээд маш олон газар хогийн цэг бий болжээ. Шинээр батлах захирамжаар барилгын компаниуд хогоо “Нарангийн энгэр”, “Морингийн даваа”-ны хогийн цэгт хаяж байх гэнэ. Энэхүү захирамжтай уялдуулан “Баянбумбат” ХХК барилгын хог хаягдлыг зохих журмын дагуу цэвэрлэх, зөөвөрлөх үйл ажиллагааг албан байгууллагуудын захиалгаар хийж гүйцэтгэж байна. Мөн шинээр ашиглалтанд орсон барилга, орон сууцны гадаад болон дотоод иж бүрэн цэвэрлэгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд цаашдаа экологид ээлтэй олон үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа ажээ. Тиймээс барилгын компаниуд хог хаягдал болон цэвэрлэгээний ажлаа “Баянбумбат констракшн” ХХК-д хариуцуулах боломжтой юм. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл bataa_ita@yahoo.com гэсэн цахим хуудсаар болон 96556608 дугаартай холбогдож болно. Цэвэр, цэмцгэр нийслэлийн төлөө хамтдаа нийслэлчүүд ээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй