АНУ-ын “ARC” салоноос урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 70 сургуулийн дунд жил бүр уралдаан зарладаг байна. Энэ удаагийн тэмцээний тэргүүн байрыг анх удаа ази хүн, тэр дундаа монгол залуу хүртжээ. Тэргүүн байр эзэлсэн Б.Баясгалан нь Италийн урлагийн “Florence academy of art” сургуульд мэргэжил дээшлүүлсэн анхны монгол хүн юм байна. Италийн “Florence academy of art” нь дэлхийн шилдэг таван сургуулийн нэг аж. Б.Баясгалан хүний дотоод сэтгэлийг бүтээлдээ түлхүү тусгаж өгөх нь шинэ цагийн уран бүтээлчдийн хийх ёстой зүйл гэж үздэг аж. Мөн дэлхийн II дайны үед сүйтгэгдсэн Италийн сүмийн уран баримлыг бүтээжээ.
Тэрбээр Монголдоо ХУИС-ийг Бизнесийн удирдлагаар төгссөн бөгөөд АНУ-д суралцаж байх үедээ Италид сонгодог урлагийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт шалгаран, тус сургуульд суралцсан байна. Одоо ССАЖЯ-нд ажилладаг түүнийг салбарын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч баяр хүргэн, цаашид энэ салбартаа их зүйл хийж бүтээхийг хүсчээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй