Umbrella сэтгүүл шинэхэн дугаараа аз жаргалын хамт таны гарт атгуулж байна


Хөтлөгч Зулаа Umbrella сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг худалдаанд гаргажээ. Түүний авъяслаг дуу нар, хамт олны бүтээл болсон Umbrella сэтгүүл тод гялалзсан өнгө төрхөө хадгалан шинэ оны босгон дээр шинэхэн дугаараа өлгийдөн авлаа.  

Сэтгүүлийн энэ сарын дугаарын COVER –ыг хүүхэд залуусыг байлдан дагуулагч охидын Extacy хамтлаг чимжээ. Тэд эрчүүдийн тухай, хөвгүүдийн тухай, охидын хамтлаг хэрхэн оршин тогнох тухай халуун дотно яриа өрнүүлсэн байна. Мөн зочноор Монголын ард түмний бахархал болсон гайхамшигт хүмүүн Сорогдогийн Жаргалсайханы хүү Билгүүн, Монголын сайхан бүсгүй мисс Сэлэнгэ, авъяаслаг уран бүтээлч дуучин ZZ уригдаж өөрсдийн уран бүтээл, хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгынхоо тухай ний нуугүй өгүүлсэн байна. Эмэгтэй хүн бүрийн дотор байдаг “өөрийгөө өөрчлөх юмсан, илүү хөөрхөн, царайлаг болох юмсан, илүүдэл жингээ хасаж, гуалиг сайхан бие галбиртай болох юмсан” гэсэн нууцхан хүсэлд зориулан өөр хаана ч байхгүй гоо зүйн болон гоо сайхны мэсгүй мэс заслын тухай дэлгэрэнгүй нийтэлжээ. Мэдээж Монголын төдийгүй дэлхийн алдартай хамтлаг дуучдын шуугиантай мэдээлэл, сонирхолтой зурхай, 2012 – 2013 оны загварын ертөнцийн чиг хандлагыг энэ дугаараас мэдрэх болно. Он солигдох тэр мөчид таныг чимэх цорын ганц байх шинэ жилийн плажны загварыг Umbrella сэтгүүл толилуулж байна. 
Umbrella нь загварын чиглэлийн сэтгүүл боловч эрүүл мэндийн буланг хэзээ ч орхигдуулдаггүй. Учир нь гоё ганган хувцас, гоё ганган зүйлээр дамжуулан уншигчдад хүртээмжтэй, чанартай мэдээлэл өгөх нь сэтгүүлийн зорилго гэнэ. Эрүүл мэндийн буланд “Лэгбэрэмаа” хүүхдийн эмнэлэгийн их эмч Д.Тунгалаг, ЭХЭМҮТ-н Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн зөвлөх эмч клиникийн профессор С.Амармандах нар уригдаж жирэмсэний өмнөх болон дараах, хүүхдийн өвчлөл түүнээс урьдчилан сэргийлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэжээ. 

 

Umbrella сэтгүүл Улаанбаатар хотын бүх номын дэлгүүр, томоохон худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна. Харин Umbrella Fashion Shop METROMALL их дэлгүүрийн 2 болон 3 давхарт, 3-p хороолол MOSCOW их дэлгүүрийн 3 давхарт тус тус байрлаж байна.