Энэ сарын 17–21-ний өдрүүдэд Индонезийн Пламаг хотноо зохиогдсон Аэробикийн Ази тивийн АШТ-д Дорнодчууд тун амжилттай оролцсон тухай таатай мэдээ ирлээ. Чансаа өндөртөй олон улсын энэхүү тэмцээнд 11 улсын баг авхаалж сорин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 9 тамирчин оролцжээ.
Тэмцээний 12 – 14 насны ангиллын хосын төрөлд Дорнод аймгийн харъяат, БТДунд сургуулийн сурагч Х. Содчимэг, 97-р сургуулийн сурагч Б. Хаш-Эрдэнэ нарын хос алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болсон байна. Түүнчлэн 18-аас дээш насны хосын төрөлд мөн Дорнод аймгийн харъяат МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Гимнастикийн багш Ганболдын Наранхүү, МУБИС-ийн 2-р курсын оюутан Б. Гандулам нар хүрэл медалийн эзэд болжээ.
Тамирчдын маань хүртсэн алт, хүрэл медаль нь Монголын аэробикийн спортын түүхэн дэх анхны медалиуд болж байгаагаараа онцлогтой. Эх орныхоо нэрийг тив дэлхийн тавцанд цуурайтуулж, Монголдоо анхдагч болсон нутгийн хоёр тамирчиндаа талархал илэрхийлж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Аливаа спортын ялалт, амжилт бүрийн цаана ивээн тэтгэгчдийн дэмжлэг, оролцоо зайлшгүй чухал байдаг. Тэгвэл Дэлхийн аварга болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын хөрөнгө мөнгөний асуудалд байнга туслаж, дэмжлэг үзүүлж байдаг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар, “Адуунчулуун” ХК-ний захирал Б.Шатар, Аймгийн тээвэр зохицуулалтын албаны дарга Т.Мөнхтөр , Дорнод аймгийн Улаан загалмайн хороон дарга Б.Ганболд, “Хос өргөө” ХХКомпаний захирал асан С.Дуламжав нартаа хоёр тамирчин, тэдний гэр бүл ойр дотныхон болон спорт сонирхогч нийт Дорнодчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө