Хоёр жилийн өмнө нярай хүүхдийн мах зулгаан идэж байгаа хятадуудын зураг дэлхийгээр нэг тарж, хүн төрөлхтөн тэр аяараа хятадуудыг жигшин дургүйцэж байлаа. Харин энэ үед хятадууд огтхон ч ичиж гэмшсэн шинжгүй “Энэ бол Хятадад эртнээс уламжилж ирсэн зоог. Амин дэм, уурагаар баялаг юутай ч зүйрлэхийн аргагүй тансаг хоол” гэх маягийн юм ярин өөрсдийгөө өмгөөлж олон ч хүнийг бөөлжүүлж байлаа. Нярай хүүхдийн махаар хоол хийгээд идчихдэг муу ёрын хятадууд гэтэл бусад улс үндэстэнд бас нярай хүүхдийн махыг сэмхэн идүүлж байсан нь саяхан нотлогджээ.
Саяхан Азийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр Хятадад амьгүй ургаар эм хийж байгаа талаар цуу дэгдсэн юм. Үүний мөрөөр Солонгосын ЗВ5 телөвизийн сэтгүүлчид эрэн сурвалжилж байгаад баттай болохыг олж тогтоосон байв. Тус төлевизийн сэтгүүлчид үр хөндөлтийн уршигаар болон төрөх үед ямар нэг золгүй байдлаар нас барсан хүүхдүүдийг эмийн үйлдвэрт зардаг эмнэлэг Хятадад байдагийг илрүүлжээ.
Энэ эмнэлэгийн ажилтанууд нярай хүүхдийн цогцос гарч ирмэгц эмийн компаниудад даруй мэдээлдэг байсныг ч илрүүлж чадсан аж. Түүнчлэн “хүүхдээр” эм хэрхэн хийдэг ажиллагааг эрэн сурвалжилжээ. Эмийн үйлдвэрүүд нас барсан хүүхдүүдийг хөргөгчинд хадгалж байгаад дараа нь бичил долгионы тусгай зууханд хатаадаг байна.
Хатаж гүйцсэн цогцосыг үрсэнээр эм бэлэн болдог ажээ. Сурвалжлах группийнхэн хүүхдийн цогцосоор хийсэн эмнээс олж аван шинжилгээнд оруултал тухайн бэлдмэлийн 99.7 хувь нь хүний биеийн хэсгүүдээс бүрдэж байгаа нь тогтоогдсон байна. Шинжилгээний багийнхан хүүхдийн хумс, үсний үлдэгдэлийг илрүүлж чадсанаас гадна хүйсийг нь хүртэл тогтоож чаджээ. Өөрсдөө нярай хүүхэд идээд хэвтэж байхгүй хүн төрөлхтөнийг хүртэл хүний махан хүнстэн болгож байгаа хятадуудыг яах вэ та минь.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө