Монголын хошин урлагийн продакшнууд дундаас үргэлж шинийг санаачилж байдгаараа ялгарч байдаг “Х Түц” продакшиний энэ удаагийн “Гайхамшиг үргэлжилсээр...” тоглолт нилээдгүй онцлогтой болж байгаа юм байна. Тэд монголын кино урлагийн түүхэнд анхны хошин мюзикл болох “Сэргээш”1,2,3 мөн алдарт Хятадын сонгодог “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” зэрэг жүжгүүдийг туурвиж монголын урлагийн түүхэнд ээлж дараалан тэсрэлтүүдийг хийж байсныг үзэгч түмэн мэднэ. Тэгвэл тэд энэ удаагийн тоглолтондоо анх удаа хошин урлагт хамтран зүтгэгч бусад продакшний жүжигчид болох Бооёо, Ундармаа, Хүрэлхүү, Баярмагнай, Мөнхсайхан, Өлзийхүү, Дэмидбаатар нарын элэглэлийг хийж үзэгч түмэндээ бэлэг барьж байгаа юм байна. тайзан дээр Бооёо,Ундармаа хоёр гарч ирээд байгаа юм шиг элэглээд ч байгаа юм шиг, үнэндээ л адилхан дуурайсан байна лээ. Үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсээр ирсэн “Х Түц” продакшний хамт олондоо нийт монголын үзэгчдийн өмнөөс уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө