Мисс Т.Ундармаа Сингапураас зургаа гайхуулна


Манай Монголын загвар өмсөгчдийг шогч зарим нэг нь “боловсон биеэ үнэлэгчид” гэх нэр хайрласан бас ч үнэний ортой мэт. Тайзан дээр олны өмнө өөрийн сайхан бие хаа, сурч мэдсэн зүйлээ харуулж хүмүүсээс үнэлгээ авах бүсгүйчүүдийг бас тэгж хэлж болохоор. Тэдгээр бүсгүйчүүдийн нэг  Гадаадад загвар өмсдөг, Монголд төдийлөн танил бус “Мисс Монголиа 2006” тэмцээний дэд мисс Т.Ундармаа тус тэмцээнээс тусгай байрын шагнал хүртэж БНСУ-д “Christian Dior”-ийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллах эрхийг өвөртлөж байсан билээ. Түүний зургууд хааяа хааяа интернэтээр тавигдаж хүмүүсийн нүдийг хужирладаг. Харин тэрээр одоо Сингапурт суурьшаад мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм байна. Монголдоо удаан ирээгүй Ундармаа мисс маань өөрөөсөө үе мултарч 50 хол давсан европ эртэй амьдарч, бийлэгжүү эрийн мөнгөн дээр бүүвэйлэгдэж байгаа  гэж яригдах болсон.Хэдийгээр Монголын тайзан дээр алхахгүй ч авахуулсан зургаараа алсаас гайхуулдаг Ундармаагийн гоо сайхныг эрчүүд үнэлж “Болсон болоогүй тайчдаг зарим нэг Топуудаасаа  тохой илүү байна” гэж үнэлэх болжээ.